Loading video...

Video Failed to Load

Go Home

Бид Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг батлуулсан. Үүнтэй холбоотойгоор НИТХ-аар авто зам дээр явах нийт машины дээд хязгаарыг тогтоосон шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна. Манай хотын 3-р ерөнхий төлөвлөгөөг хийсэн зөвлөлтийн мэргэжилтнүүд Улаанбаатар хот 85 мянган машин явна гэдэг тооцооллоор хийсэн. Гэтэл өнөөдөр Улаанбаатар...

34,586 views • 2 years ago •via X (Twitter)

10 Comments

TomD's profile picture
TomD2 years ago

Түгжрэлийн нэг том шалтгаан нь нарийхан замтай газар зогсоол багатай том том барилгууд баригдаж бгаа явдал шүү! Ашиглалтанд орсоны дараа оршин суугч, бусад хүмүүсийн машины зогсоол зам дээрээ, 1 эгнээ хааж зогсох нь хөдөлгөөнд маш их саад болж бгаа үйлдэл юм.

Аагий's profile picture
Аагий2 years ago

Машинаа эхлээд зөв тоолж болохгүй юм уу, ямар зорилгоор ингээд байдаг юм бэ. Ямар аргаар хэн судлаад байгаа юм тэрийгээ хэлж болох уу? Улаанбаатар хот 1.5 сая хүнтэй гэвэл 2 хүнд 1 машин ногдоно энэ боломжгүй. Оргил үед 500,000 машин хөдөлгөөнд оролцож байна гэдэг бас боломжгүй.

Lapis's profile picture
Lapis2 years ago

Энгэж эргүүтхээсээ ичээчээ энэ өргөн уудам нутагт цөөхөн хүн ам бүгдээрээ машинаа унаж бсан ч болно малаа 🤬 хааж хорихоос өөрийг хийж чадахгүй бол зайлаад зайгаа тавиад өгөөч эээ 🤬🤬🤬🤬🤬🤬🤬 новшоо

Г.Энхбаяр's profile picture
Г.Энхбаяр2 years ago

Метроны гүйцэтгэгчээр Оросыг л сонгож бодохгүй! Япончууд найдвартай юм хийнэ дээ.

TomD's profile picture
TomD2 years ago

Хуучны төлөвлөгөөг зөв үргэлжлүүлээд тэлээд явсан бол хот маань хамаагүй дээр бх бсан гэж бодох юм! Тэрнээс хойш Улаанбаатар бараг 10 дахин томорсон бх. Гол нь томорсондоо, машин их болсондоо бус, харин авилгалын гор болчихлоо гэж би лав хараад бгаа!

batar's profile picture
batar2 years ago

Энэ тооцоо судалгаагаа зөв хийж амьдралтай юм яриач, хийгээч. Улаанбаатарт 300к золбин нохой муур байна гээд хууль гаргуулсан байсан. 700к, 500к машин бол худлаа шүү. Хот 400 к айлтай гэхэд машины тоо тэр орчим. Машин барьж чадах хүн нь 500 к хүрэхгүй дээ бараг

Mun bol's profile picture
Mun bol2 years ago

Замын түгжрэлийг нэмж зам барьж шийднэ Зам барих метро барихаас хямд бөгөөд хугацааны хувьд богино төмөр зам доогуур хэдэн нүхэн гарц гаргаж чадахгүй, замын дээгүүр гүүрэн явган зам барьж чадахгүй засаг төрд метро бол арай ахдан бүтэхгүй юм татвар төлөгчдийн мөнгө үрэхээ боль

دەربەدەری's profile picture
دەربەدەری2 years ago

Хотыг тусдаа бүс болгон хуваах, тэдгээрийн хооронд машин нэвтрэх боломжийг хязгаарлах. Бүс бүрт хотыг бүхэлд нь тойрсон гаднах замаар хүрч болно. Энэ бол замын түгжрэлийг эрс багасгах батлагдсан арга юм.

FallMilk's profile picture
FallMilk2 years ago

Энэ оркууд машинаа ч тоолж чаддаггүйшдээ Уб-т 780,000 машин явж бга гэж шаадаг оркууддаа ххаха Ямар ч логикгүй хха

Batman's profile picture
Batman2 years ago

Гэр хорооллыг барилгажуулна гэдэг бол хамгийн зөв зоригтой шийдвэр. Хари цэвэрлэх байгууламж, цахилгаан, дулаан ус хангамжийн хүчин чадлыг энэ ондоо л уралдуулах хэрэгтэй дээ.

Related Videos

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 views • 1 year ago

Улаанбаатар хотын 4-р ерөнхий төлөвлөгөөг анх хийхдээ авто замын даацыг 85 мянган машин явахаар төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр 700.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бид энэ өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүйгээр цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөлд хүрсэн. Энэ байдлаараа явбал тун удахгүй 1 сая тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох тооцоо бий. 2013 оны байдлаар нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 300 мянга гаруй байсан. Түүнээс хойш хот замынхаа даацыг 25 хувиар нэмэгдүүлсэн ч, нөгөө талдаа авто машины тоо 100 хувиар нэмэгдсэн. Өнөөдөр бидний машинууд зам дээрээ багтахгүй болсон гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч шийдлээ ярих цаг хэдийн болсон. Нийслэлд явах авто машины хязгаарыг замынхаа даацад тааруулж тогтоогоод, авто замынхаа сүлжээг өргөтгөх ажлыг хийх зайлшгүй хэрэгцээ байна. Манай сөрөг хүчний нөхөд авто машины импортын татварыг нэмэхийн эсрэг жагсаал хийж, төв талбай дээр машин тэрэг шатааж байсан. Үүний дүнд тэр ажил таг зогссон. Улс орон, хот, нийтийн эрх ашгийг бодохгүйгээр улс төрийн ашиг хонжоо хайж, явцуу улс төр хийдэг байдлаа одоо болимоор байна. Сөрөг хүчин улс төр хийж болно. Гэхдээ улс орноо хорлох ажиллагаа хийхээ зогсоох хэрэгтэй.

Х.Нямбаатар

53,548 views • 2 years ago

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 views • 2 years ago

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,853 views • 1 year ago

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 views • 2 years ago

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,316 views • 2 years ago

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. Хотын хөгжлийн чиг ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон хот төлөвлөлтийн үндсэн хууль гэж хэлж болох энэ баримт бичгийг монголын тэргүүлэх хот төлөвлөгчид болон гадаадын хот байгуулалтын чиглэлийн судлаачдын хамтарсан ажлын хэсэг 2017 оноос хойш ажиллаж, боловсруулсан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө баталж байсан. Үүнээс хойш зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төслийн үндсэн зарчим 20 минутын хотуудын нэгдэл буюу хүртээмжтэй хотыг цогцлооход чиглэсэн. 2040 он гэхэд манай хотын хүн ам ойролцоогоор 2.5 сая хүрнэ гэж тооцоолж байгаа. Тиймээс энэ хүн амд хүрэлцэхүйц нийгмийн суурь үйлчилгээ, замын сүлжээ, дэд бүтэц, инженер хангамжийн байгууламж, нийтийн тээвэр, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа. Цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээ өргөтгөх чиглэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгийг чиглүүлнэ. Төлөвлөлттэй инженер хангамжийн дэд бүтэцтэй газарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт хийх төлөвлөлт хийсэн. Ингэснээр нүдэнд харагдахуйц үр дүн гарна. Тухайлбал явган хүний замын нийт уртыг 9 дахин нэмэгдүүлэх, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх, замын сүлжээг 17 мянган км-ээр нэмж өргөтгөх ажлыг хийнэ. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цаг хурдтай байгаа замын хурд 22.5 км/цаг болж нэмэгдэх тооцоолол гарсан. Түүнчлэн нийт айл өрхүүдийн 80 орчим хувийн төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар хангах зорилтуудыг дэвшүүлсэн ерөнхий төлөвлөгөө боловсрууллаа.

Х.Нямбаатар

10,191 views • 1 year ago