正在加载视频...

视频加载失败

Ирэх жил 33 км урт Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш гарах урсгалын ачааллыг авах, гэрлэн дохиогүй, тууш замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөө болон Яармагийн замтай холбосон босоо тэнхлэгийн замын бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөсөн.

25,029 次观看 • 1 年前 •via X (Twitter)

10 条评论

Э. Мөнх-Оргил 的头像
Э. Мөнх-Оргил1 年前

Чамтай ерөөсөө ойлголцож чадахгүй нээ, утаа, түгжрэл, хүүхдийн эмнэлэгийн ачаалал, Нийслэлчүүдийн тулгамдсан ажил ярихаар өөдөөс нь Метро, Туулын хурдны зам, өөр юу ч билээ яриад байхын одоо Нийслэлээр тоглож идэж ууж ханасан бол ажлаа өгөөд хуулийн ажлаа хийвэл яасын бэ?

Иргэн 𝕏 的头像
Иргэн 𝕏1 年前

Энгийн зам, явган замаа аятайхан тавьж чаддаг болчихоод хуцаарай хө

Баатар 的头像
Баатар1 年前

@Baabarfc Японтой 5р станц барина гэсэн үзүүлж харуулахчих бичиг цаас бн уу

Э. Мөнх-Оргил 的头像
Э. Мөнх-Оргил1 年前

Аан тийм Нийслэл бонд босгож нэвт шувт өрөнд оруулж хийсэн бордюр чинь салаад унасан байна. Арьсаа хуулан байж төлсөн миний татвараар багахан зуслаарай аалз минь!!! 🇯🇵 5-р цахилгаан станц барьж өгөхгүй гээд байхад яаж ичихгүй худлаа *аадаг байнаа

Хот-с 20км ✌️ 的头像
Хот-с 20км ✌️1 年前

10 жилийн өмнө

Lapis 的头像
Lapis1 年前

Хуцалгүй зайл чи чадахгүй 🤬🖕

Халуун толгой 的头像
Халуун толгой1 年前

Төмөр замаа гаргаад трасс дээр н 8 эгнээ зам хийгээл болоошт. Төмөр зам өдөрт 20 удаа зогсоодог гээз дээ

DAVAADORJ Tsendayush 的头像
DAVAADORJ Tsendayush1 年前

Одоо ганц байгаа ногоон бүсээ яах нь вэ дээ. Боль л доо. Ямар муухай байгаль, унаган төрх ганц гялтайж байгаа Туул голын хөвөөг заваөруулах гээд. Богд уулын урдуураа, эсвэл Баянхошуугаараа барилгажаагүй байгаа дээр нь хурдны замаа тавь л даа. Бүүр нэг хогийн

Дорж 的头像
Дорж1 年前

Хойно Урдаас ирэх ачааны том тэрэг хот дундуур сүлбэх дэмий Хотоос гарах бүх чиглэлийг чөлөөлмөөр Баруун зүүн урд хойд бүсүүдийн орон нутгийн статион буудал бий болгох Орон нутгийн ачааг хотруу оруулахгүй хот тойрсон цэг дээр шийдэх гэх мэт байвал болмоор юмшиг

Гүн 的头像
Гүн1 年前

Зөвдөө нарантуулын өргөтгөл өгөөмөрөө нүүлгэеээ бохирдол түгжээ таг сургууль барияаа

相关视频

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 次观看 • 1 年前

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,836 次观看 • 1 年前

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 次观看 • 1 年前