Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Олон жил яригдсан Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр Дархан, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Налайхын замын төгсгөлөөс Дарханы зам хүртэл 33 км урт, 4 эгнээ бүхий уг замын зургийн ажил дууссан. Энэ ондоо багтаан тендер зарлаж, ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

39,663 görüntüleme • 1 yıl önce •via X (Twitter)

10 Yorum

Tuvshee profil fotoğrafı
Tuvshee1 yıl önce

Туулын хурдны замыг дэмжинэ. Иймэрхүү ажил хийгээд байвал юу гэж загнаад байхав дээ😁👍 Үүлэн үстийн мөрөөдөл олон эсэргүүцэлтэй тул байж эцэстээ биелэлээ олох нь...

tuugii tuugii profil fotoğrafı
tuugii tuugii1 yıl önce

За юу гэхэв ээ больж үз эвдэлсэн явган хүний зам ухаж хаясан дунд голоо янзалчихаад наад үлгэр ээ яриарай

ӨНДӨРХААН profil fotoğrafı
ӨНДӨРХААН1 yıl önce

хотыг тойрсон захуудаа хотоос гаргаач!!! тэгвэл түгжрэл нийлээн буурахаар харагдах юм!!! хотын өнгө үзэмж ч сайжрах бно!!! барс нарантуул хүчит шонхор 100айл дэнжийн 1000 хар хорин техникийн зах өөр юу юу билээ???

EnkhbatMGL profil fotoğrafı
EnkhbatMGL1 yıl önce

Дарханы зам дээр маниасаа тэнэг инженерүүд ажилласан бнлээ шүү

naaya2013 profil fotoğrafı
naaya20131 yıl önce

Ми хотын дарга авилгын шинэ төрөл болсон дугаарын олгохгүй гэсэн журмаа цуцалчихаа. Арай цаг нь болоогүй байна. Маниус нь 10 жил доторх машин авах хэмжээний орлоготой эсхүл цалингийн зээл авах хэмжээнд хүрээгүй байна. Юмны үнэ нэмэгдээд орлого гүйцэхгүй байна шүү

TUYA Dash profil fotoğrafı
TUYA Dash1 yıl önce

Яагаад заавал Туулын хурдны зам гэж сонгосон юм бол? Хойгуураа гаргаж болоогүй юм уу. Дархан цаазат Богд уул, ганц усны ундрага Туул гол 2-оо нөхөн сэргээхгүймаа гэхэд тайван орхиж болохгүй юу. Байгаль орчны ESIA, DEIA үнэлгээ хийсэн юм уу даа?

Энэбиш Мөнх-Очир profil fotoğrafı
Энэбиш Мөнх-Очир1 yıl önce

Анкара хотын дарга 18 жил хийсэн Мэлих Гөкчек гэж хзн 90 ээд оны сүүлчээр хотын бүх уулзварын давхар үамтай болгох явцад иргэд нь их бухимдаж байлаа. Тэр хүн дуугүй хийсээр байгаад 2003 он гэхэд түгжрэлгүй хоттой болсон. Ажлыг бодож зүтгэсэн л бол хийх л хэрэгтэй.

shuvuu profil fotoğrafı
shuvuu1 yıl önce

Shal hodoo yu

Meden_budiluulagch profil fotoğrafı
Meden_budiluulagch1 yıl önce

Танай МАНгасынхан үргэлж ирээдүй цаг дээр ингэнэ тэгнэ гэж худлаа хуцна, хулгайлахаа хэзээ ч мартахгүй сайн хийдэг.

Altansuh Jamiyan profil fotoğrafı
Altansuh Jamiyan1 yıl önce

Цуурахаас өөр чадах юмгүй юмнууд тэр брожур янеалсан нэрээр явшан хүний зам, эвдэлсэн машины замаа янзал

Benzer Videolar

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 görüntüleme • 1 yıl önce

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 görüntüleme • 1 yıl önce

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,302 görüntüleme • 1 yıl önce

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 görüntüleme • 1 yıl önce

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 görüntüleme • 11 ay önce

🚋Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг шат дараатай хийж байна. Үүний хүрээнд трамвай төслийн эхний шугамын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Трамвайны эхний шугам “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлснээр уламжлалт автобуснаас илүү олон зорчигч нэг дор зорчих, замын уулзвар хэсгээс бусад зорчих хэсэгт авто замтай давхцаж, түгжрэлд орохгүй явах давуу чанартай. Хамгийн чухал нь бүтээн байгуулалтын өртгийн хувьд метро зэрэг төслөөс маш хямд боловч уламжлалт нийтийн тээврээс илүү олон зорчигчийг түргэн хугацаанд тээвэрлэх боломжтойгоороо онцлог. 🚉Метро төслийн тухайд тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа. Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлана. 🛣 Мөн түгжрэл бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байна.

Х.Нямбаатар

15,360 görüntüleme • 1 yıl önce

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 görüntüleme • 2 yıl önce