Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Бид Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Эдгээр ажлуудын эхлэл болгож хотын анхны express way буюу туулын хурдны замын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ ажлын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдөлд суурилсан дэд бүтцийн...

11,602 просмотров • 1 год назад •via X (Twitter)

Комментарии: 11

Фото профиля Safari
Safari1 год назад

Нямбаатараа Амжилт хүсье, чи нийслэл хотоо хөгжүүлэх төсөл үйл ажиллагаагаа түргэн шуурхай эхлүүлээд явж байгаад иргэд дэмжин талархаж байгаа шүү,өмнөх нийслэл хотын дарга нар шиг ярьдаг биш хөгжлийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэж харуулж эхэлж байгаа шүү,Амжилт хүсье.

Фото профиля Holly Dayle
Holly Dayle2 лет назад

This is such a ✨GOOD✨ song💕 #MusicStreaming #Singing #coversong #streamclip #livemusic #liveconcert #livesinging #jazzmusic #lovesongs #natkingcole

Фото профиля Nimkaa
Nimkaa1 год назад

энэ авто машины дугаараа яах гээд юм бэ? зүв зүгээр байсан зүйл 1 сая төгрөгийн үнэтэй боллоо?? иргэд ингэж худалдаж авах нь зөв үү? 2-рт УБ гэж тусдаа хууль дүрэм мөрддөг нэг тийм тусдаа статустай болж байгаа юм уу? @OyunerdeneMN

Фото профиля Хөлдүү төмс
Хөлдүү төмс1 год назад

Тэгш, сондгой явуул. Хотхон хоорондын хашаануудыг буулгуул. Хашаа, хаалт буулгахад ӨВӨЛ, ЗУНЫ ялгаа байхгүй. ӨВӨЛ харин эрчтэй хиймээр байна. Нэг хотхон руу андуурч орлоо гэхэд БУЦАЖ МАААШ хол алхаж байж ЗӨВ хотхон руугаа ордог байдлыг арилга. Бузарын ардчилал улсыг сүйрүүлж бна.

Фото профиля Гүн
Гүн1 год назад

Машинаас гарах хорт утааг шалгалдаа бензин бүү өг

Фото профиля Хөлдүү төмс
Хөлдүү төмс1 год назад

Нийслэлд машины дугаар олголтыг зогсоо. Түгжрэлтэй бодитоор тэмц. Дугаар олголтыг зогсоохгүйгээр ТҮГЖРЭЛ тамаас салахгүй. Машин дагасан бизнесүүд сүйрэг. Видео прокатчид, микрочид гэх хэсэг хүн байсан. Жам ёсоороо үгүй болсон шиг машин дагасан бизнес сүйрч алга болж цөөрөг.

Фото профиля Хөлдүү төмс
Хөлдүү төмс1 год назад

804 мянган машин бүртгүүлчихээд яагаад нэмж дугаар дам боллоо гээд байгаа юм бэ? Автобусаар зорчдог хүмүүсээ эсвэл алж БУЛШИНД хий. Та нарт машинтай хүмүүс нь үнэтэй юм бол. Нарантуул мэтийгээ ХУРДАН зайлуул. Тэднийг наймаатай байлгах гэж БҮТЭН нийслэлээрээ ТҮГЖРЭХ алба байхгүй.

Фото профиля Бату
Бату1 год назад

Нарантуул, Бөмбөгөр, Барс, Хар хорин, 100н гэх мэт захуудаа хотийн төвөөс зайлуулаачээ тэхэд л шал өөр бно шүү

Фото профиля ✨Сорогийн СОЁМБО ✨
✨Сорогийн СОЁМБО ✨1 год назад

Чамаас болоод Монгол хүний үнэ цэнэ улам унасаар ...

Фото профиля Ariuka
Ariuka1 год назад

Эхний ээлжинд Замаа ийм болгочих. Одооноос төлөвлөөд газар чөлөөлөх нөхөн олговортойгоор

Фото профиля Ж.Биндэръяа
Ж.Биндэръяа1 год назад

Ажилд нь амжилт хүсэе.Ажлын үр дүн нь гарсан хойно нийслэлчүүд ойлгох болноо.

Похожие видео

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 просмотров • 1 год назад

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,852 просмотров • 1 год назад

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 просмотров • 1 год назад

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 просмотров • 2 лет назад

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 просмотров • 1 год назад