Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

УБ хотын магистрал шугамуудыг туннелийн системд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр бидний хэлж заншсанаар жил болгон алт ухаж байгаа юм шиг гэгддэг газар ухаж зам хааж иргэдэд төвөг чирэгдэл учруулдаг, хотын амьдралын хэмнэлийг алдагдуулдаг байдал үгүй болно. УБ хотын замын хөдөлгөөний өндөр ачаалалтай зарим байршлуудад дулааны шугам...

30,283 просмотров • 2 лет назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Ууганбаяр
Ууганбаяр2 лет назад

Дараа жил энэ хоолойг нь дахин сольж байнаа гэж төсөөлөе. Энэ зайгаар өөр нэг хоолойг авч ороод солих газар хүртэл нь зөөнө гэвэл хоолой маань ажиллах хүнтэйгээ багтах уу?

Фото профиля Gantumur ENKHBAYAR
Gantumur ENKHBAYAR2 лет назад

Манай бетоны стандарт асуудалтай. Ус бороонд үйрчихдэг.

Фото профиля Enkhtuul
Enkhtuul2 лет назад

Инженерийн шугам сүлжээ чинь хотын амин судас шүү дээ .......энэ их ажлыг амжилттай эхлүүлж бгаад баяр хүргэе. БҮХ МЭРГЭЖЛИЙН САНТЕХНИКИЙН ААНБ, ИРГЭНИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛААРАЙ👍👍👍👍👍👍👍

Фото профиля altantuya.g
altantuya.g2 лет назад

Туннель маш зөв. Түгжрэлгүй, халуун ус тасрахгүй болвол энэ их стресс багасах юмшдээ.

Фото профиля 참새🇲🇳 🇰🇷
참새🇲🇳 🇰🇷2 лет назад

ордог гарц байгаа юу даргааа хүмүүс орох гарцгүй байна гээд байна

Фото профиля Дорж
Дорж2 лет назад

төмөр сараалжин шорон мэт сэтгэгдэл төрүүлэх хашаануудыг буулгасан нь оновчтой ажил дэмжиж байгаа амжилт

Фото профиля Enkhbold
Enkhbold2 лет назад

Санаа нь зөв, гэхдээ энэ арай бишээ.! Орох, гарах машин техник явж засвар үйлчилгээ хийх зай стандарт шаардлага байх ёстой шүү.!

Фото профиля galsandorj khuu
galsandorj khuu2 лет назад

tom diametrtei hooloind zoriulsan lotki shaachaad tunnel gej anduurahgui shuu!

Фото профиля Eric Etugen
Eric Etugen2 лет назад

Энэ маан их л хичээгээд байдаг болтой🤔 даан ч буруу юм их чаахымда🫤

Фото профиля ODON
ODON2 лет назад

Зэрэгцээд ус зайлуулах шугам сүлжээг шийдвэл ямар сайхан бэ

Похожие видео

Монгол Улс бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш ажил хийж амжуулах шаардлагатай байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохыг угтуулан Туул 1 коллекторын ажлыг өргөтгөн шинэчилж дуусгах, цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, Улаанбаатар хотын автозамын 75 хувийг хучиж шинэчлэх, ус зайлуулах шугамыг шинэчлэх, үерийн усны барилга байгууламж, далан шугам сүлжээг шинэчлэх, Сэлбэ дунд голын даланг хүчитгэх зэрэг ажлуудыг хийж амжуулах шаардлагатай байна. Эдгээр ажлуудыг хийхийн тулд Улаанбаатар хотын авто замуудыг олон хоногоор хаах шаардлага үүсдэгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд хотын даргын хувьд иргэддээ хандаж хэлхэд та бүхэн машинаа дундаа шэйрлэж, дугуйгаар, богино зайнд явган зорчиж энэ бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэн, уриалж байна.

Х.Нямбаатар

33,888 просмотров • 2 лет назад

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 просмотров • 1 год назад

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,302 просмотров • 1 год назад

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 просмотров • 1 год назад

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 просмотров • 1 год назад