Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ 📌Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл, 📌Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл, 📌Зурагтын эцсээс ЧД-ийн 7 дугаар хороо хүртэл, 📌"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замуудыг тус тус шинэчилнэ. Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын...

24,881 просмотров • 2 лет назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Ariunbold Ganbold
Ariunbold Ganbold2 лет назад

Замыг бүрээ хаана гэдэг мэдлэггүй хүний л хийх ажил даа!! тэгэж хэллээ гээд бас ялархаад зам засахаа болилоо нтр гээд байваа!! 15 сая хүн амтай хот зам засахдаа зорчих хэсгийг хэсэгчлээд засчихдаг юм байна лээ!!! Эсвэл шөнө хөдөлгөөн бага үед бүрэн засвар хийчдийм байна лээ!!! Чадвартай ялархаж ажил хийдэггүй тийм хүмүүс сонгож ажил хийлгэж сур

Фото профиля Тунгалаг.Д
Тунгалаг.Д2 лет назад

Хотын даргаа БЗД авто оношилгооны эргэн тойронг онцгойлон анхаараад өгөөч гуйж байна цэцэрлэг сургуулийн хүүхдүүд явган замгүй машинтайгаа зохицож явж бнаа дахин төлөвлөлт нэрээр хэдэн байшин орц гарцгүй шахаад барьсан галын машин орох зайгүй

Фото профиля Тэрслүү
Тэрслүү2 лет назад

Зунжин амарлаа одоо бүх ажил нь эхэлэх жаахан эрт хийдэг бж болох уу

Фото профиля Баярбилэгийн Зоригт
Баярбилэгийн Зоригт2 лет назад

5 шараас Найрамдал зуслан хүртэл замыг засаарай гэж хүсье. Орбитоос цааш бүүр аймаар шүү. Амжилт.

Фото профиля Togtokh2021
Togtokh20212 лет назад

@L_Munkhbat0528

Фото профиля Ojo ᠬᠣᠣᠰᠪᠠᠠᠶᠠᠷ🫧
Ojo ᠬᠣᠣᠰᠪᠠᠠᠶᠠᠷ🫧2 лет назад

Одоо 87 замаа нэхээд байна даа даргаа х йж байгаа хүмүүстээ хяналтаа сайн тавьнуудаа дамаангүй явган хүний замыг хийж байгаа хүмүүс чинь арай гурилдаад байнаа!!!!

Фото профиля diaz
diaz2 лет назад

Энэ сурон скүүтрийг яах талаар та нарын тархи толгой хүрдэггүй бол шууд хорьчооч чадкуум биш..Олон хүн гэмтлээшд.Явган хүний замаар ч тайван алхах боломжгүй бнашд

Фото профиля Тунгалаг тамир. Ру🆑️ан
Тунгалаг тамир. Ру🆑️ан2 лет назад

Бид нарт бүгдийг хуулж хааж байгаад хийдэг нэг тийм сонин тогтолцоо байхын тэ. Тэр Дарханы зам бэлээхэн том жишээ болоогүй юм уу. Замаа хэсэгчилж бага багаар маш хурдтай хийх хэрэгтэй гэдгийг яагаад ойлгодгүймбэдээ

Фото профиля tsengel sdnm
tsengel sdnm2 лет назад

Бродурь сольсноос хойш 4 өдрийн дараа зам засвар хийгдлээ тэ. Өө тийн бас бродурь сольноос сарын дараа сонгууль болох гэж байгаа юм байна бас ккк

Фото профиля Цогоо.
Цогоо.2 лет назад

Энэ замууддаа Ус зайлуулах шугам хийж байгаа юу.?

Похожие видео

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,813 просмотров • 1 год назад

ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан. Сүүлд ашиглахаа больсон төмөр замыг нь албадан чөлөөлөх ажлыг хийсэн. Өнөөдөр үлдсэн хэсэг газрыг чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар Б.Эрдэнэбатынх. Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан. Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой.

Х.Нямбаатар

50,585 просмотров • 2 лет назад