Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

"Өгөөмөр" захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчиллээ

14,178 görüntüleme • 2 yıl önce •via X (Twitter)

10 Yorum

Хөлдүү төмс profil fotoğrafı
Хөлдүү төмс2 yıl önce

Нийслэлийн барилгуудын хаяг гэх асуудлыг СӨХ гэгчүүдэд нь хэлж томруул. Хүргэлтийн үйлчилгээ их болсон. Хаягнууд нь МАШ муу байгаа. Хийх ажил шиг их юм алга. МАШ том барилгын ХҮН ордог орц байхгүй ХОЛЫН буланд ганцхан жижиг хаяг байна. Хаягжилтыг сайжруулахад ИХ мөнгө хэрэггүй.

Очирбатын Отгонбаяр profil fotoğrafı
Очирбатын Отгонбаяр2 yıl önce

Газар дээр гүйцэтгэж байгаа хүмүүс, компаниудад шаардлага тавих хэрэгтэй байна. Заавал ингэж ажил хийх хэрэг байна уу? Бусдадаа гай болж байна ш дээ.

Хөлдүү төмс profil fotoğrafı
Хөлдүү төмс2 yıl önce

Хаяг дээр кирилл бичгийг битгий адалж устгаарай. Бас одоо шинээр баригдаж байгаа бүх барилгыг ИЙМ ТОМ дугаартай болго. Макс гэхэд ИВЭЭЛ гэх хотхон нь хаяггүй байдаг. Максын ИВЭЭЛ гэх хаяг тавиулдаг болго. БҮХ барилгыг True L, Буянт-Ухаа хотхонууд шиг ТОМ дугаартай болго.

Sukhbaatar Ochir profil fotoğrafı
Sukhbaatar Ochir2 yıl önce

@ReAriunBold Өгөөмөр захын урд Дүнжингаравын уулзвартай холбож байгаа Нүхэн гарц хэзээ ашиглалтанд орох вэ

chintsila🇲🇳 profil fotoğrafı
chintsila🇲🇳2 yıl önce

Энэ нээрээ сайхан халтуурдаж байнаа ганц жилийн настай юм хийгээд

oasistoday profil fotoğrafı
oasistoday2 yıl önce

Өгөөмөрөө хэзээ хотоос гаргах вэ

Хөлдүү төмс profil fotoğrafı
Хөлдүү төмс2 yıl önce

Орц доторх дугаарыг ийм болго. Энүүнд ТИЙМ их хөрөнгө мөнгө орохгүй. ТӨР нь дээрээсээ СӨХ гэгчүүд рүү ярьж, шахаад, шалгахад л болчих зүйл. Одоо хүргэлтийн хоол, бараа элбэгшсэн цаг. Хаяг МАШ муу байгаа. Маш жижиг, ихэнх нь хаяггүй. Маш том байшингийн буланд ГАНЦ жижиг хаяг бий.

Хөлдүү төмс profil fotoğrafı
Хөлдүү төмс2 yıl önce

Байрны орцны гаднах хаягийг ийм СТАНДАРТТАЙ болго. Энүүнд их мөнгө орохгүй. ЗӨВХӨН сэтгэл дутагдаад байгаа. Хэддүгээр байрны ХЭДДҮГЭЭР орц вэ гэдэг нь ОРЦНЫХОО үүдэнд байх нь зөв. Хэдээс хэддүгээр хаалга нь ЭНЭ орцонд байгаа нь харагддаг байх нь ЗӨВ. Учрал аа. Энийг ХИЙМЭЭР бна.

A Aidos profil fotoğrafı
A Aidos2 yıl önce

Zelensky шиг өдөр болгон нийслэлчүүддээ лайваар тайлан тавьж байхгүй л бол лайвчин жонхуучид одоо бөөнөөрөө дайрч эхлэнэ шүү. Одоо хорлож эхэлж байгаа.

Гүн profil fotoğrafı
Гүн2 yıl önce

Өгөөмөрийн хойд талд их мандал гэх мэт хороолол зөндөө гарах гарц муу сургууль цэцэрлэг алга даргаа нэг тэрүүгээр очоорой

Benzer Videolar

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,813 görüntüleme • 1 yıl önce