Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Улаанбаатар метроны эхний шугам Толгойтоос Амгалан хүртэл хотыг хөндлөн туулсан чиглэлтэй байна. Нийт 14 зогсоолтой, 17.7 км урт замыг 27 минутад туулах тооцоолол гарсан. Метроны шугам 100 хувь газар доогуур явах бөгөөд үүнийг дагасан худалдаа, соёлын үйлчилгээний төвүүд бий болж, эдийн засгийн шинэ урсгал нэмэгдэнэ.

33,844 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

10 Kommentare

Profilbild von Дэггүй жаал
Дэггүй жаалvor 1 Jahr

Бат-Үүл даргын төслийг баахан гацааж, хав дарж байснаа өнөөдөр гаргаж нтр. Та бүхэн ярьж бүлтэрсээр, цаг хугацаа явсаар, хотынхон аз жаргалгүй болсоор😡

Profilbild von Magnai Nyam
Magnai Nyamvor 1 Jahr

Шинэ нисэх шиг Япончууд аваад Солонгосчуудад өгөөд М-Си-Эс туслан хийгээд баахан би чаднуудаар хийлгүүлчив дээ. Хяналтыг тендер авсан газраасаа шаал өөр улсын зөвлөхөөр хийлгээрэй дээ.

Profilbild von Altanbagana Sengee
Altanbagana Sengeevor 1 Jahr

Ичээчээ Нямбатор хулгайчаа….10 жилийн өмнөх Бат-Үүлийн хийсэн метро төсөлийг чи хулгайлаад байна..

Profilbild von Ganbaatar Oyunchineg
Ganbaatar Oyunchinegvor 1 Jahr

метро баригдана гэж итгээд байгаа юм уу. баригдахгүй ш дээ. энэ элдэв ярьсан зүйлс нь хэд өөрчдөгдөнө. судалгаа тэзү гээд баахан мөнгө гарна. хугацаа нь сунжраад л байна. яг ажлаа эхлэх гэсэн нямбаатар буугаад шинэ хүн гарч ирээд бүгд эхнээсээ хэхэ.

Profilbild von FallMilk
FallMilkvor 1 Jahr

Ааль хавар л сонгуулиин өмнө 1 сард ярьж бсн ярьж л бнуу бро кк Ярих ч хиихиин хагас шүү даргаа Гэснээс 3.4 сая хүнтэй Хөх хот хэдэн хурдны зам тавиад ямар ч түгжрэлгүй болчиж Тгсн та 1.7 сая хүнтэй уб зам гүүр барих түгжрэл арилдаггүй гхиин ккк

Profilbild von Хангайн хар
Хангайн харvor 1 Jahr

Нефтийн үйлдвэр шиг юм болох вий дээ. Цаг хугацаа нь жилээс жилд хойшилсоор...

Profilbild von D Khu
D Khuvor 1 Jahr

Эхлээд ийм замаа барьчих тэгээд түгжрээд байвал харин хааж боож, хорьж цагд. Ганц ч давхар замгүй байж хаасан хорьсон, номер дугаар олгохгүй ч гэх шиг хачин шийдвэрт чинь Ард түмэн, УБ хотын оршин суугчид дэмжихгүй байгаа шүү.

Profilbild von Da
Davor 1 Jahr

Одоо машины дугаарын бизнес цэцэглээд эхэллээ. Энэ хэний бизнес вэ? Таных уу? Нийтийн тээврийн унаа ажил тарах цуглах үеэр буудал дээрээ ч зогсдоггүй хүртээмжгүй бхад хэн ч бсан өөрийн унаатай болохоо л бодно. Метро чинь баригдтал энэ үеийнхэний нас хүрэх юм уу.

Profilbild von Тамир
Тамирvor 1 Jahr

Чи болио. Чамаас айж байна. Замын хашлага, явган зам аа хар. Юу ч чаддаггүй биз дээ 😄

Profilbild von П. Манлайням.
П. Манлайням.vor 1 Jahr

18км газар 14 зогсоол арай их бишү даргаа? 1км бүрт зогсох юм уу?

Ähnliche Videos

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,909 Aufrufe • vor 1 Jahr

Хоёр сая орчим хүн амтай Улаанбаатар хотод хөрсний усыг зайлуулах ганцхан станц бий. Тэр нь Хархорины баруун талд байдаг, социйн үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн станц. Улаанбаатар хотод 10 орчим цэгт хөрсний усыг зайлуулж, Дунд, Сэлбэ, Туул гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн 4 улиралд хөрсний усыг зайлуулах насос станцуудыг байгуулах шаардлагатай. Насос станцгүйн улмаас ААН-үүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн баасан гарагт Урт цагааны бүтээн байгуулалтын ажлын геологи хөрсний шинжилгээний талаар ярилцлаа. Хөрснөөс доошоо 1.5 метр ухаад л хөрсний ус гарч байна. Хөрсний усыг зайлуулах гэхээр Урт цагаан орчимд зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээ байхгүй. Улаанбаатар хот 1250 км авто замтай ч ердөө 216 км авто зам нь ус зайлуулах системтэй. Үлдсэн 1000 гаруй км зам ус зайлуулах системгүй. Мөн Улаанбаатар хотын нам дор газар суурьшсан айл өрхүүдийн дунд усны зайлуулах систем, шүүрлийн систем болон хөрсний ус зайлуулах систем огт байхгүй. Тиймээс Засгийн газарт хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар

27,750 Aufrufe • vor 2 Jahren

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 Aufrufe • vor 1 Jahr

Ерөнхий сайдын асуулгын цаг. Сэдэв: “Амьжиргааны өртөг-Бодит орлого” ✅1990 онд Вьетнам улсын ядуурлын түвшин ≈ 60% байхад Монголынх ≈ 33 % байж. Гэтэл өнөөдөр Вьетнам улсын ядуурлын түвшин ≈ 4 % болж 15 дахин буурсан байхад Монгол Улс ≈ 27%-тай болж ≈1.2 дахин л буурч. Өнгөрсөн 35 жилийн 71%-д нь МАН засагласан. ✅Иргэд нийт орлогынхоо ихэнх хувийг хоол хүнсэндээ зарцуулж байгаа бол амьжиргааны түвшин доогуур байна гэсэн үг. Монголд 418000 төгрөгөөс доош орлоготой хүн 1 сая орчим байна. Өөрөөр хэлбэл, Монгол иргэдийн 1/3 нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байна гэдэг нь хоол хүнснээс өөрөөр шинэ хувцас хунар авах, үзвэр үзэх, аялж зарцуулах мөнгөгүй гэсэн таамаглал байна. ✅Асуулт: Амьжиргааны түвшин тодорхойлдог Энгелийн коэффициент Монголд хэд вэ? Өөрөөр хэлбэл, иргэд нийт орлогынхоо хэдэн хувийг хоол хүнсэнд зарцуулж байгааг Засгийн газар тооцоолж гаргадаг уу?

Жудагийн Баярмаа🇲🇳

12,701 Aufrufe • vor 8 Monaten