正在加载视频...
视频加载失败
"Тэсо” группийн “Альфа зон” төсөл нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа зөрчил илэрлээ. Үүнээс болж “Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож, нийтийн эзэмшлийн зам талбай руу хальж байна. Тиймээс бид улсын байцаагчийн шийдвэр гаргуулж дээрх аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно.
9 条评论

Тэр яах вэ хотын агаарын орон зайг үнэтэй болгож хуульчилж аваачээ хотын төвийн намхан барилгууд бүгд нураагдаад 10 аас дээш давхар бариад эхэллээ

Тийм байхаа бороо ороогүй байхад Хүннү 2222 зам нул устай болчихсон байдаг байсан. Хотын дарга сайн ажиллаж байгаад талархаж байна, одоо энэ хороонд улсын сургууль даруй барих шаардлагатай байна.

Өрөөнөөсөө гардаггүй дүүргийн засаг дарга нар ингэж ажиллаасай

Барилгын компаниуд ийм лмуухай сэтгэлгүй, мөнгөний төлөө юу ч хийхээр бэлэн байх юм. Хяналт тавьдаг газрууд маш муу байнадаа. Энд бас л томавилгал явж байгаа..

Үйл ажиллагааг зогсоохоос гадна нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлж, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх шаардлагатай.

Энэ зөрчлийг илрүүлэх үүрэгтэй албан тушаалтныг хариуцдаг даргад нь арга хэмжээ аваачээ… тэхгүй бол наадуул чинь ажлаа хийхгүй цалингаа аваад л ар хударгаар чинь чимээгүй зөвшөөрөөд л сууж бна ш дээ… 1 биеэр бүх зөрчлийг очиж үзэж чадах уу?

Засаг дарга үнэхээр сайн ажиллаж бн. Ажил амралтаа тохируулж эрүүл мэндээ бодоорой.

Яасан онцгүй юм бэ.

Аль 2023 онд л яг ийм юм болж байсан. Тухайн үед яагаад арга хэмжээ аваагүй вэ. Жапан тауны урд зам үүнээс болоод үнэхээр их эвдэрсэн. Жил бүр л ухаад л янз бүр болдог. Энэ замыг тэсо группээр засуулмаар байна!
