Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Үүрийн 04.00 цагаас цас үргэлжлэн орж, хот тохижилтын 1000 гаруй ажилтан бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөө жил бид хот нийтийн аж ахуйн нөхцөлийг сайжруулахаар 200 гаруй техник авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 170 орчим нь ирсэн. Олон улсын стандартад нийцсэн техникүүд учраас үүргээ сайн биелүүлж байна. Мөн дан ганц хотын төв...

10,439 görüntüleme • 10 ay önce •via X (Twitter)

0 Yorum

Yorum bulunmuyor

Orijinal gönderinin yorumları burada görünecek

Benzer Videolar

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,909 görüntüleme • 1 yıl önce

Жил гаруйн өмнө нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхдээ иргэдэд соёлтой, тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьсон. Автобуснуудыг ч үе шаттай шинэчилсэн. Үүний ард мэдээж өндөр санхүүжилт яригдана. Харамсалтай нь, бидний төлөвлөсөн үр дүн хараахан гарахгүй л байна. Наад зах нь орлого нь өдрөөс өдөрт буурч байна. Уг нь баазууд ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ өөрсдөө орлогоо захиран зарцуулах учиртай. Ингэж байж дан ганц жолооч гэлтгүй инженер, техникийн ажилтнуудын цалинг жигдрүүлнэ. Ер нь хамгийн өндөр зэрэгтэй гагнуурчин, инженер 1 сая гаруй төгрөгийн цалин авч байхад автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна. Тиймээс цаашид санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилж, үр дүнд суурилсан KPI үзүүлэлтээр үр дүнг нь хэмжинэ. Мөн хүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч, чадварлаг залуусаар баг бүрдүүлнэ.

Х.Нямбаатар

34,541 görüntüleme • 1 yıl önce

Манай улсын бүтээн байгуулалтын улирал маш богино. Бид энэ жил 30 гаруй байршилд авто зам, замын байгууламжийн ажил төлөвлөөд, тендер зарлаад явж байна. Өнөөдөр хуучнаар “Монноос"-ын үйлдвэрийн хашаагаар нэвт гарч, АПУ-ын хойноос ордог замтай нийлэх замын асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Ирэх долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дахин зөвшилцөхөөр тохирсон. Замын бүтээн байгуулалтын хөрөнгийг 2 хувилбараар шийдэхээр ярилцлаа. Тодруулбал нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө хөрөнгөө гаргаад зам тавих. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд төр нийтийн эзэмшлийн зориулалтаар газраас нь тодорхой хэмжээг авч замын бүтээн байгуулалтыг хийнэ. Аль ч хувилбараар хийсэн бай үйлдвэр комбинатын замын ачааллыг хөнгөвчилсөн, нийтэд тустай зам болох юм.

Х.Нямбаатар

28,045 görüntüleme • 2 yıl önce