Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг энэ жил эхлүүлнэ. Уг замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно.

13,375 görüntüleme • 1 yıl önce •via X (Twitter)

11 Yorum

FallMilk profil fotoğrafı
FallMilk1 yıl önce

Итгэж өгөхгүмаа ккк Гэмтлээс Содон хүртэлх 3,4хөн км зам хэдэн маёор хэдэн жил дамнаад яагаачгү гхээр

Estadio Deportes profil fotoğrafı
Estadio Deportes1 yıl önce

DIGANME QUE NO ES CIERTO😭 Lee Joo-Sil murió después de 3 meses luchando contra el cáncer.😔La actriz es reconocida internacionalmente por su participación en ‘El Juego del Calamar’.😢 Más información aquí. #LeeJooSil #ElJuegodelCalamar #DescanseenPaz

Нэхүүл profil fotoğrafı
Нэхүүл1 yıl önce

Ингэж байхаар төмөр замыг зүгээр хотоос гаргаад оронд нь хурдны замаа барьчаач. Бусад замтай холбоход ч асуудалгүйшт. Та нар даанч энэ талаар бодож үзээгүй, үзэхгүй л байх даа. УБТЗтай ярилцана Оросуудтай тохиролцоно гээд л 😆.

Baagii profil fotoğrafı
Baagii1 yıl önce

Сэлбэ голын хоёр талаар урдаас хойшоо Цэцэрлэгт хүрээлэн-Зунжин гэсэн нэвт гарсан зам тун хэрэгтэй бна да. Энэ нь 32 тойрог, 4-р дэлгүүр, их тойруу, бага тойруугын замын ачааллыг 40% буруулах боломжтой.

Bola 40 000-tiin. profil fotoğrafı
Bola 40 000-tiin.1 yıl önce

Туулынхаа урд эргээр явуулаарай. Хойд эргээр явуулж газар чөлөөлөх гэж илүү зардал гаргах, хойд эргээрх орон сууцанд амьдардаг иргэдийн амгалан байдлыг битүү алдагдуулаарай. Тэгснээ Ривер гарденаар дайруулахгүй гэжаагаа 🤣🤣

Bayaraa Dorjsenge profil fotoğrafı
Bayaraa Dorjsenge1 yıl önce

Туулын хурдны зам голынхоо хаагуур явахийн арай Зайсан Яармагийн гүүрийн дундах ЭКО зурвасыг дайруулахгүй биздээ

Enhee🇲🇳❤️ profil fotoğrafı
Enhee🇲🇳❤️1 yıl önce

Эмээлтийн товчооноос чанх урагшаа Сонгиноны замтай холбосон 5км хүрэхгүй зам тавихад Сонсголон Нисэх 22 товчооны ачаалал мөн ч их буурна даа. Нэг анзаараач та???

chintsila🇲🇳 profil fotoğrafı
chintsila🇲🇳1 yıl önce

Урдаасаа хойшоо замуудаа их болгоочээ бас чөлөөлөөчээ

Дөрвөд бэргэн profil fotoğrafı
Дөрвөд бэргэн1 yıl önce

түрүү жил бас л энэ 1 зураг бариад яриад явсан хэзээ хийж эхэлнээ ярьсаар бтал

sodbayar profil fotoğrafı
sodbayar1 yıl önce

Гүүрэн зам уулзвар сайн хийгээрэй

Mөнх profil fotoğrafı
Mөнх1 yıl önce

@jmunkhsergelen Үлгэр

Benzer Videolar

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 görüntüleme • 1 yıl önce

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 görüntüleme • 1 yıl önce

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 görüntüleme • 1 yıl önce