正在加载视频...

视频加载失败

Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Уг замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно.

17,495 次观看 • 1 年前 •via X (Twitter)

11 条评论

FallMilk 的头像
FallMilk1 年前

Бүлт2 үсрээд бхаар содон хорооллоос гэмтлиин ар хүртэлх замаа дуусгачихаа Аль 22 онд эхэлсэн 24 онд дуусгана гсн одоо 25 онд 100 м ч хучилт хиигээгүй л бн

Gan Jing World 的头像
Gan Jing World2 年前

✦ Little Forest ✦ Hye-won grows tired of life in the city and returns to her hometown in the countryside. After a year of living in the countryside with her old friends, Hye-won finally realizes what she has always been searching for. 🍿Watch Now

𝓣𝓼.𝓑𝓪𝓽-𝓔𝓻𝓭𝓮𝓷𝓮 🕉 的头像
𝓣𝓼.𝓑𝓪𝓽-𝓔𝓻𝓭𝓮𝓷𝓮 🕉1 年前

Биелбэл зөв л төлөвлөлт, яалт ч үгүй хотыг тойрч явах зам хэрэгтэй.

Gantumur ENKHBAYAR 的头像
Gantumur ENKHBAYAR1 年前

Зөндөө л ярилаа одоо үр дүн чухал байна. Албан тушаал хугацаатай.

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс1 年前

Ядаж зам, гүүр, метроний ажилд хятад ажилчдыг оруулж ирсэн бол ЗУН ХӨВСГӨЛ явж цаг алдахгүй байх байсан. Өвөл урттай нутаг шүү дээ. Бас газар чөлөөлөлт дээр та нар бүдэрнэ. АН гэгчийн талын үхээрийн сүүжнүүд ХҮНИЙ эрх, өмчийн эрх гэх улигт золбин үгээ яриад ЗОГСООЧИХНО.

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс1 年前

Газар чөлөөлөлт гээд гурав дөрвөн жилээ алдав даа. Ер нь зам барих, метро барих ажилд ӨМЧИЙН эрх гээд зам чөлөөлөхгүй байгаа бол ТАНКААР түрдэг хуультай болмоор байна. Тэр газраа ҮНЭ хаялцуулах ИЛ, ТОД дуудлагын худалдаагаар авсан бол НӨХӨН төлбөр төлдөг болмоор байна.

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс1 年前

Газрын алба нэртэй шуналтнуудад ХАХУУЛЬ өгч байгаад гарын үсгээр нэр дээрээ бүртгүүлсэн газрыг ТӨР албадаад шууд чөлөөлдөг болмоор байна. АРДЧИЛАЛ гэгч бузарын муухай юм чинь ХӨГЖЛИЙН чөдөр, тушаа болоод байна. АРД, ХАНГАЙ хоёрыг үнэ хаялцуулж авсан бол би лав БУУЛГА гэхгүй бсан.

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс1 年前

Метрог 2028 биш 2030 онд ашиглалтанд оруулах юм ярьж. Ардчилал нэртэй бузар байгаа цагт тэгж чадахгүй. Та нар газар чөлөөлөлт нэртэй ЛУЙВАР дээр нь БҮДЭРНЭ. Шүүхийн процесс 4 жил үргэлжилнэ. 100 сая хүнтэй Вьетнамын ХӨДӨЛМӨРЧ ард түмэн ганц метрог 12 жил барьсан байгаа шүү.

Zuwhun Mongoldoo 的头像
Zuwhun Mongoldoo1 年前

Туулын хурдны зам дагуу замын чимээ шуугиан дарах хашаа хийнэ биз дээ?

Tsengel Tsl 的头像
Tsengel Tsl1 年前

Ta hoyur mongoliin turuus zailchihaach unen gej yumgui uyeluud

Battsooj 的头像
Battsooj1 年前

Нүүрс зуух 2-соо татгалзаад утаагүй болмоор бна аа. Нүүрснээс өөр түлш ашиглаж утаагүй болмоор бна аа

相关视频

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 次观看 • 1 年前

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 次观看 • 1 年前

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,788 次观看 • 1 年前