正在加载视频...

视频加载失败

Өнөөдөр туулын хурдны замын тендерийг олон улсад нээлттэй зарлалаа. Зорчих хэсгийн 6 эгнээ бүхий 32 км урт уг зам хотын анхны гэрлэн дохиогүй тууш зам болно. Замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хамгийн чухал...

16,230 次观看 • 1 年前 •via X (Twitter)

11 条评论

July 的头像
July1 年前

@Baabarfc Хотод байгаа хамгийн эко бүсийг яаж бохируулж, энэ хотыг яаж сүйрүүлж улам заваан болгох уу гэж бодож олсон юм уу?

Чулуунбат🌏🛰️ 的头像
Чулуунбат🌏🛰️1 年前

Явж явж хятадууд л хийнэ дөө. Дарханы зам шиг цавчаа хийвэл түмбэржүржиг болоод дуусна

Tara Dolgor 的头像
Tara Dolgor1 年前

Хурдны зам чинь аймаар чимээ шуугиантай. Туулын эргээр налайтал алхаж, элс, тавцан, цэцэрлэгт нарлаж, тайван зугаалж, голоор хөлхөх сэлүүрт завин дээрээс Богд уул, 2 эргээр нь ярайх Улаанбаатар хотынхоо үзэсгэлэнг тольдоно гэсэн миний мөрөөдөл яах билээ, Нямбаатар дарга аа?

Амбаа нь 的头像
Амбаа нь1 年前

За ингээд ТУУЛ голын эргээр алхдаг дууслаа даа🤧😩

FEWOLIKE 的头像
FEWOLIKE1 年前

Escape to snow-kissed beaches on the stunning coast of Rügen in Glowe, Germany. Just 200 meters from the shore, this cozy retreat offers breathtaking sea views, a private sauna, and warm evenings by the fireplace. Experience the magic of the seaside this winter!

Nimkaa 的头像
Nimkaa1 年前

санхүүжилт нь хаанаас вэ?

Misheel 的头像
Misheel1 年前

За ашгүй дээ гараанаасаө ямар ч байсан гарчихлаа.Амжилт хүсье бодит ажил болно гэдэгт итгэж байна.

sodbayar 的头像
sodbayar1 年前

Ээддээ Нямбаа минь дархны зам шиг болгочихгүй нямбай үзээрэй дээ

batar 的头像
batar1 年前

Суурьшилын бүсээ дайруулах байсан юм аа. Арын уулын энгэрээр …

PENGUIN 的头像
PENGUIN1 年前

Бас л бадрангуй гар шүү

Бээлийн чинээ охинᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠ✳️ 的头像
Бээлийн чинээ охинᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠᅠ✳️1 年前

Энэ зам барихад гарах нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны нөлөөллийн судалгааг хаанаас уншиж болох уу?

相关视频

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 次观看 • 1 年前

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 次观看 • 1 年前

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 次观看 • 1 年前

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,302 次观看 • 1 年前

🚋Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг шат дараатай хийж байна. Үүний хүрээнд трамвай төслийн эхний шугамын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Трамвайны эхний шугам “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлснээр уламжлалт автобуснаас илүү олон зорчигч нэг дор зорчих, замын уулзвар хэсгээс бусад зорчих хэсэгт авто замтай давхцаж, түгжрэлд орохгүй явах давуу чанартай. Хамгийн чухал нь бүтээн байгуулалтын өртгийн хувьд метро зэрэг төслөөс маш хямд боловч уламжлалт нийтийн тээврээс илүү олон зорчигчийг түргэн хугацаанд тээвэрлэх боломжтойгоороо онцлог. 🚉Метро төслийн тухайд тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа. Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлана. 🛣 Мөн түгжрэл бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байна.

Х.Нямбаатар

15,360 次观看 • 1 年前