Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Улаанбаатар хотын 4-р ерөнхий төлөвлөгөөг анх хийхдээ авто замын даацыг 85 мянган машин явахаар төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр 700.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бид энэ өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүйгээр цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөлд хүрсэн. Энэ байдлаараа явбал тун удахгүй 1 сая тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох тооцоо бий....

53,548 просмотров • 2 лет назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Khashaa
Khashaa2 лет назад

Түгжрэлийн гол шалтгаан нь замбараагүй машины хэрэглээ огт биш. Үе үеийн тотын удирдлагуудын авилга, төлөвлөгөөгүй, хариуцлагагүй газар олголт, замбараагүй хот төлөвлөлт. МАН-ын нэг эгдүүцмээр зэвүүцмээр юм нь байнга иргэд, ард түмэн, аж ауйн нэгж рүүгээ буруугаа чихдэг.

Фото профиля S.A
S.A2 лет назад

Зөв зөв. Улсын дугаараар нь машинуудыг хянах, барьж авах. Дугаарын үнийг тэнгэрт тулгах. Маш зөв шүү. Парис хот өнгөрсөн 7 хоногт жийп машины зогсоолын төлбөрийг 3 дахин нэмчихлээ. Цаашид бүүр хотдоо явуулахгүй гэж байна.

Фото профиля В. ГанЗориг
В. ГанЗориг2 лет назад

Монголчуудад юу ч таалагдахгүй. Юу ч хийхгүй байж бас болохгүй. Тэгэхээр шийдвэрүүдээ зоригтой гаргаад явах хэрэгтэй. Нийслэлд амьдрах л гж байгаа бол автозамын түгжрэл, өвлийн утаа, цахилгааны хязгаарлалт гэсэн 3 асуудалд дасан зохицоод амьдар гэдгийг нэг аятайхан тайлбарлаарай.

Фото профиля BAT
BAT2 лет назад

Шантааж хийж буй автобусны хувийн компаниудаа авлага өрийг нь цэгцэлж байранд нь тавиарай. Автобусны буудлуудаар дүүрэн бээрсэн хүүхэд хөгшчүүл. Нүд халтирч байна даа. Салбар болгонд төрийн хулгайч нартай нөхцсөн компани нэрт тонуулчид

Фото профиля А.Таргудай
А.Таргудай2 лет назад

Энэ дээр бол дэмжиж бгаа Амжилт! Зам зогсоолын төлбөр өндөр, хотын дугаар нь төлбөрөө жилээр, хөдөөний дугаар нь цагаар өдрөөр хийх хэрэгтэй. Согтуугаар барьдаг, дүрэм зөрчдөг жолоочдоос хотын дугаарыг нь хураа.

Фото профиля Gantumur ENKHBAYAR
Gantumur ENKHBAYAR2 лет назад

Тооцоо судалгаагүй гэнэт шийдвэр гаргадгаа болимоор юм.

Фото профиля Dodo Dorj
Dodo Dorj2 лет назад

Юмаа жаахан ойлго л доо. Машины тоог цөөлөх, татварыг нэмэх түмэн зөв. Гэхдээ хар маанагаар хийх гээд бхын 😫 Автуусны олдоц сайн бол машиныг цөөлж болно. Гэхдээ захын хороололд машинаар амьжиргаа залгуулдаг хүмүүст өндөр татвар үйлчлэх шаардлагагүй. Хотын төвд л үйлчлэх ёстоймшд

Фото профиля Miga
Miga2 лет назад

Импортын урсгалаа өөрийг нь багасгавал асуудал илүү оновчтой болно зүгээр дугаарыг нь хязгаарлавал авилга л нэмэгдэнэ 60.000 суудлын автомашины 50%-с дээш нь 10-с дээш жилийн насжилттай байгаа тэрийгээ хориочээ эхлээд тэрийг хязгаарлавал асуудал 50% хөнгөрнө

Фото профиля Festum
Festum2 лет назад

@Myynvvrt Тэр төлөвлөгөөнд барилгажилтын даацыг хэдээр төлөвлөсөн юм бэ? Ямар нэг төлөвлөгөө байсан ч түүнийг дагалгүй зэрлэгээр барилгажиж ирсэн биздээ? Замаа бас зэрлэгээр хаа хамаагүй барьсан бол болох байжээ

Фото профиля non stop
non stop2 лет назад

Бүдүүн даргын ярианд 1 л үнэн үг бна. Амьдралын алтан цаг хугацаа гэж... тиймээ бидний амьдралын алтан цаг хугацаанаас бүхэл бүтэн 8 жилийг МАН хэмээх мангас хулгайлжээ. Энэ хугацаанд иргэд улных болж, залуус дүрвэж, улс оронд үзээд өгье өөдрөг сайхан зүйлс алга болжээ.

Похожие видео

Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Эхлээд нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Тэгэхээр шууд 27 мянган төгрөг байна гэж ойлгож болохгүй. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Мэдээж хотын төвтэй ойр төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Харин тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө.

Х.Нямбаатар

79,030 просмотров • 2 лет назад

Мандалговиос Хулд орох зам там байна. Зөвхөн энэ зам гэлтгүй Дундговь аймгаар дайран өнгөрч буй улсын чанартай зам тэр чигээрээ там болсон байгаа юм. Ирэх онд их засварт 48 тэрбум төгрөгийн төсөв суусан ч энэ нь 160 км замыг засахад хаанаа ч хүрэхгүй. Тиймээс ЗТЯ, манай аймгийн замаар том оврын тээврийн хэрэгсэл явуулж буй уул уурхайн компаниуд нэгдээд энэ замаа даацын зам болгомоор байна. Энэ замын эвдрэл гэмтлээс үүдэн хэдэн хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон урьдчилсан тооцоог гаргуулж эдгээр компаниудаас болон зам хариуцагч компаниас нэхэмжилнэ. Зам хариуцагч компани 1,8 тэрбум төгрөгийн төсвөөрөө урсгал засвар хэрхэн хийсэн талаар аудит хийхийг ЗТЯ-аас шаардана. Мөн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтад тавих ерөнхий шаардлага гэж бий. Энэ стандарт шаардлагад машины бүх жин 44 тонноос хэтрэхгүй байхаар тусгасан. Энэ жин тонноо хэтрүүлж зам эвдэж байгаа ААН-үүд, жолооч нарыг стандартыг нь мөрдүүлэх болно.

Самданнямын Мөнхчулуун

24,361 просмотров • 1 год назад

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 просмотров • 2 лет назад

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. Хотын хөгжлийн чиг ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон хот төлөвлөлтийн үндсэн хууль гэж хэлж болох энэ баримт бичгийг монголын тэргүүлэх хот төлөвлөгчид болон гадаадын хот байгуулалтын чиглэлийн судлаачдын хамтарсан ажлын хэсэг 2017 оноос хойш ажиллаж, боловсруулсан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө баталж байсан. Үүнээс хойш зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төслийн үндсэн зарчим 20 минутын хотуудын нэгдэл буюу хүртээмжтэй хотыг цогцлооход чиглэсэн. 2040 он гэхэд манай хотын хүн ам ойролцоогоор 2.5 сая хүрнэ гэж тооцоолж байгаа. Тиймээс энэ хүн амд хүрэлцэхүйц нийгмийн суурь үйлчилгээ, замын сүлжээ, дэд бүтэц, инженер хангамжийн байгууламж, нийтийн тээвэр, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа. Цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, шугам сүлжээ өргөтгөх чиглэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгийг чиглүүлнэ. Төлөвлөлттэй инженер хангамжийн дэд бүтэцтэй газарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт хийх төлөвлөлт хийсэн. Ингэснээр нүдэнд харагдахуйц үр дүн гарна. Тухайлбал явган хүний замын нийт уртыг 9 дахин нэмэгдүүлэх, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх, замын сүлжээг 17 мянган км-ээр нэмж өргөтгөх ажлыг хийнэ. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цаг хурдтай байгаа замын хурд 22.5 км/цаг болж нэмэгдэх тооцоолол гарсан. Түүнчлэн нийт айл өрхүүдийн 80 орчим хувийн төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар хангах зорилтуудыг дэвшүүлсэн ерөнхий төлөвлөгөө боловсрууллаа.

Х.Нямбаатар

10,191 просмотров • 1 год назад

Манай улсын бүтээн байгуулалтын улирал маш богино. Бид энэ жил 30 гаруй байршилд авто зам, замын байгууламжийн ажил төлөвлөөд, тендер зарлаад явж байна. Өнөөдөр хуучнаар “Монноос"-ын үйлдвэрийн хашаагаар нэвт гарч, АПУ-ын хойноос ордог замтай нийлэх замын асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Ирэх долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дахин зөвшилцөхөөр тохирсон. Замын бүтээн байгуулалтын хөрөнгийг 2 хувилбараар шийдэхээр ярилцлаа. Тодруулбал нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө хөрөнгөө гаргаад зам тавих. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд төр нийтийн эзэмшлийн зориулалтаар газраас нь тодорхой хэмжээг авч замын бүтээн байгуулалтыг хийнэ. Аль ч хувилбараар хийсэн бай үйлдвэр комбинатын замын ачааллыг хөнгөвчилсөн, нийтэд тустай зам болох юм.

Х.Нямбаатар

28,045 просмотров • 2 лет назад

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,853 просмотров • 1 год назад