Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

МОНГОЛЫН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ: БЭЭЖИН НУГАСНЫ ДУУЛИАНЫ ЦААНА Монгол Улс төсвөөсөө нэг ч төгрөг зарлагадахгүйгээр зөвхөн хүрэн нүүрсээ худалдан борлуулж метроны нэгдүгээр шугам болон Улаанбаатар хотыг тойрсон 93 км урттай тойрог хэлбэрийн хурдны замтай болох боломжоо яаж, ямар учраас, хэний буруугаас болж алдсаныг та бүхэндээ ярьж өгье.

25,702 просмотров • 2 лет назад •via X (Twitter)

Комментарии: 11

Фото профиля Тэрэм
Тэрэм2 лет назад

Ийм ордоо өөрсдөө олборлоод цах станц бариад орлого ашгаасаа эдгээр төслүүдээ санхүүжүүлээд явах ёстой, гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулаад

Фото профиля batarish
batarish2 лет назад

Ахаа, та сэтгүүлч биз дээ🤔?!? Иймхэн мэдээллийг 4 зурагтайгаар 140 үгийн Жиргээнд багтаан жиргэж чадкүйнэ үү!? Тэгвэл ард нь зүүгээд дахиад нэг жиргээ нэмээд л болмоор доо🤔🤷! 18,5мин баахан уянгын халилтай🤮 нурших юм Тэр үедээ ч амаа хамхичаад🤷 Тэгэх, ингэх байв гэх🤮 гэнээ

Фото профиля Budragchaa Serdamba
Budragchaa Serdamba2 лет назад

Чамд зориулж би одоо бичих үү. Чи үзмээргүй байгаа бол алгасчих л даа.

Фото профиля ГнааG
ГнааG2 лет назад

Ингэж хөхөөд хэдийг долойж байгаа вэ?

Фото профиля Jambaldorj Khosbayar
Jambaldorj Khosbayar2 лет назад

Одоо энэ хог болсон, Түгжрэлбаатар, Утаанбаатар, Усанбаатар болсон хотод юу ч хийгээд хэрэггүй ээ. Юм бүхэн хязгаарын хэм хэмжээтэй. Давхар замаасаа буугаад түгжирнэ,метроноосоо гарч ирээд түгжирнэ. Одоо зүгээр л Казахстан шиг хаяад шинэ байршилд шинэ нийслэлээ барь нүүлгэ.

Фото профиля Тэрэм
Тэрэм2 лет назад

Дэлхийн хамгийн том, хятаддаа 1-рт ч гэх шиг, та нарын очсон чинь China communications contsruction группын охин л компани ш дээ, дэлхийд хятаддаа 1,2-рт China state construction, China railway engineering, China railway construction нь ордог юмаа.

Фото профиля Gankhuyag Gombo🇺🇦🇲🇳🇺🇦🇲🇳
Gankhuyag Gombo🇺🇦🇲🇳🇺🇦🇲🇳2 лет назад

Долгорсүрэнгийн хүүхдүүдэд ямар ашигтай юм бол?

Фото профиля Слава україні 🇺🇦❤️
Слава україні 🇺🇦❤️2 лет назад

Чи л болсон хойно хэн нэгний хиам долоогоод шаажийгаа биз

Фото профиля Chinee Ganbold
Chinee Ganbold2 лет назад

mongolion nuurs mongoliin bayalag bish uu . unegui uum bish biz de

Фото профиля Otgon
Otgon2 лет назад

Ард иргэдэд биш нянбаатарт хэл ?

Фото профиля Budragchaa Serdamba
Budragchaa Serdamba2 лет назад

нянбаад хэлсэн. мэдэхийн дээдэр мэдэж бга

Похожие видео

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 просмотров • 1 год назад

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 просмотров • 1 год назад