Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

П.Сайнзориг: Улаанбаатар хотын иргэд автозамыг дэлхийн дунджаас 160 дахин хямд үнээр ашиглаж байна

93,929 просмотров • 2 лет назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Lapis
Lapis2 лет назад

Дэлхийн дунджаас хэд дахин бага орлоготой бгааг нь ярихгүй юм бхдаа энэ ман гар 🤬

Фото профиля Билли
Билли2 лет назад

160 дахин муу зам юм чинь дээ @Sainzorig_P оо зайсангийн нэг чигийн замын 2 урсгалтайд нийлэх уулзвар дээр нүх яармагын хотын захиргааны зүүгээр өгссөн зам дахь нүх гм нүхнүүдээ таглаачээ хэдэн сар боллоо. Хийсэн газраар нь засуулчихдаггүй юмуу?

Фото профиля Yuki 🍀☀️
Yuki 🍀☀️2 лет назад

Өвөл нь мөсөн коток, усан тээвэр шороо тоос, онгорхой хагархай аймшигийн замаар явуулж бж юун олон долоон юм донгодоод бгаан бээ?! Инженерийн шийдэлтэй ус зайлуулах хоолойтой олигтой зам хийчээд солиор л доо! Жил болгон боржур, замын бизнес хийж мөнгө гусахаа больчих тэгүүл!

Фото профиля Baigalmaa Sodov
Baigalmaa Sodov2 лет назад

Замаас болж иргэд машинаа ямар их эвдлээ дээ. Дэлхийн жишгээр төлбөр ярих гэж бга бол ,тийм хэмжээний автозамтай бх ёстой, наад зах нь.

Фото профиля Munkhbat
Munkhbat2 лет назад

Битгий шаа л даа. Үндсэн түүхий эд нь технологи нь манайд хямд учраас, мөн та нарын хулгай луйвар нэмэгдээд байгаа учир замын чанар муу байгаа юм шдээ. Дэлхийд тийм байна гэж худлаа ярихаас өмнө дэлхийгээс мэдээлэл олж авч чаддаг гэдгээ баталчих. Англи хэл мэдэхгүй шдээ та нар.

Фото профиля Derem
Derem2 лет назад

Нарны зам уг нь дугуйн замтай гэж мэдэх үү? Ямар будаг нь ингэж олон жил болдын, ямар нь жил болохгүй алга болчдын? Угаасаа шороо болж байгаа замыг хаших ямар ч хэрэг бдын? Яагаад явган зам ч биш, дугуйн зам ч биш практик хэрэглээ муутай, хүн муудалцуулах юм хийдийн? Санаатай бх

Фото профиля munkhbold
munkhbold2 лет назад

МАНгуу минь ээ дэлхийн дундаж цалин хөлс өгөөд татвараа нэмээрэй....

Фото профиля Liberty
Liberty2 лет назад

@Sainzorig_P ми дөө бага л тэнэгтэж үзээрэй. Удахгүй зайлах гэж байж...

Фото профиля Очирбатын Отгонбаяр
Очирбатын Отгонбаяр2 лет назад

Ийм юманд 8 цент төлөх нь ч тэнэг хэрэг шүү.

Фото профиля Lawyer J.Baagii
Lawyer J.Baagii2 лет назад

Стандартын дагуу чанартай зам тавь!

Похожие видео

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 просмотров • 2 лет назад

Монгол Улс бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш ажил хийж амжуулах шаардлагатай байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохыг угтуулан Туул 1 коллекторын ажлыг өргөтгөн шинэчилж дуусгах, цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, Улаанбаатар хотын автозамын 75 хувийг хучиж шинэчлэх, ус зайлуулах шугамыг шинэчлэх, үерийн усны барилга байгууламж, далан шугам сүлжээг шинэчлэх, Сэлбэ дунд голын даланг хүчитгэх зэрэг ажлуудыг хийж амжуулах шаардлагатай байна. Эдгээр ажлуудыг хийхийн тулд Улаанбаатар хотын авто замуудыг олон хоногоор хаах шаардлага үүсдэгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд хотын даргын хувьд иргэддээ хандаж хэлхэд та бүхэн машинаа дундаа шэйрлэж, дугуйгаар, богино зайнд явган зорчиж энэ бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэн, уриалж байна.

Х.Нямбаатар

33,905 просмотров • 2 лет назад

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 просмотров • 1 год назад

Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна. Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан 2 сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай. Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна. Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна. Хотын соёл танаас эхэлнэ.

Д. УУГАНБААТАР

40,521 просмотров • 2 лет назад