Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Монгол Улс бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш ажил хийж амжуулах шаардлагатай байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад...

33,905 Aufrufe • vor 2 Jahren •via X (Twitter)

10 Kommentare

Profilbild von Batboldaaa
Batboldaaavor 2 Jahren

Сүхбаатарын талбай дээр иймэрхүү эрээнийг хог, хогийн дугуй машин унуулдагаа болиоч дээ сум байгаа биш дээ

Profilbild von altantuya.g
altantuya.gvor 2 Jahren

Дарга аа намянжугын гудамны явган зам ямар өрөвдмөөр бнаа. Одоохон нураад уналаа. Яаж ийм юм хийчээд ажил хийчлээ гэдийм бэ. Таварцаглаж унаад хамраа авчихмаар. Та ер нь өөрөө алхаж үзнэ бгаа....

Profilbild von Д
Дvor 2 Jahren

ТХ ийн болон агаарын бохирдлын татвараа дор хаяж 10 дахин нэмээ. Бүтэн жил зам дээр явчихаад $6-12, Оросын хүхэртэй хамгийн муу түлш шатахуун натаачихаад агаарын бохирдолд $0,6-1,5 төлдөг улс энэ дэлхийд байхгүй. Ядуу доголон тасархай хамаагүй шүү

Profilbild von Dorj
Dorjvor 2 Jahren

1-рт цахилгаан станцын өргөтгөл,засвар үйлчигээг яаралтай хөрөнгө хүч хаяж шийдвэрлэх 2-рт цахилгаан дамжуулах сүлжээ,хуваарилах шугаманд хийгдэх засвар үйлчилгээ шинэчлэлийг яаралтай хийх ..энэ 2 ажлыг юуны өмнө хийгээчээ ядаж цахилгаан тасрахгүй өвөлжих хэрэгтэй байна

Profilbild von 참새🇲🇳 🇰🇷
참새🇲🇳 🇰🇷vor 2 Jahren

Өвөл утаа гэж аюул байгаа шүү даргаа тэр түлшийг нэг өөрөө очоод үзэж хараад нэг утаагүй болгоод чанаржуулаад үйлдвэрлэх юмсан @KhNyambaatar

Profilbild von Дорж
Доржvor 2 Jahren

Ямар ч ажил хийж болно Тэр замаа хаасан тэзээ хаагдана гээд он сартай өдөртэй байж болдгүй гэнэт хаачих юм Сошиалаар зар тавихад тийм хэцүү байдым уу

Profilbild von Чоко
Чокоvor 2 Jahren

4 сараас 11 сар хүртэл газар шорооны ажил хийхэд боломжтой! Энэ тийм ч богино хугацаа биш ээ! Зүгээр гүйцэтгэл удаан, чанаргүй, муу! Удирдлага хуучирсан, мулгуй, новшнууд!

Profilbild von @nDrO!d*
@nDrO!d*vor 2 Jahren

эрчтэй хүчтэй зоригмог байгааг чинь хүндэлж байнаа ахаа хийгээд дууссан ажлыг нь чанар стандартыг хангуулж хүлээж аваачээ хийсэн болоод хүлээлгэж өгдөг, жил болгон хийсэн юмаа эвдэж сүйтгэж дахин дахин хиймээргүй байнаа орчин үеийн техник технологийг ашиглаачээ

Profilbild von GEZEGT
GEZEGTvor 2 Jahren

Муужруулсан хулхи шахмал түлшээ яах уу? Түлэх үү?

Profilbild von ebi96
ebi96vor 2 Jahren

@ReAriunBold Iluu iluu

Ähnliche Videos

Хоёр сая орчим хүн амтай Улаанбаатар хотод хөрсний усыг зайлуулах ганцхан станц бий. Тэр нь Хархорины баруун талд байдаг, социйн үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн станц. Улаанбаатар хотод 10 орчим цэгт хөрсний усыг зайлуулж, Дунд, Сэлбэ, Туул гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн 4 улиралд хөрсний усыг зайлуулах насос станцуудыг байгуулах шаардлагатай. Насос станцгүйн улмаас ААН-үүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн баасан гарагт Урт цагааны бүтээн байгуулалтын ажлын геологи хөрсний шинжилгээний талаар ярилцлаа. Хөрснөөс доошоо 1.5 метр ухаад л хөрсний ус гарч байна. Хөрсний усыг зайлуулах гэхээр Урт цагаан орчимд зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээ байхгүй. Улаанбаатар хот 1250 км авто замтай ч ердөө 216 км авто зам нь ус зайлуулах системтэй. Үлдсэн 1000 гаруй км зам ус зайлуулах системгүй. Мөн Улаанбаатар хотын нам дор газар суурьшсан айл өрхүүдийн дунд усны зайлуулах систем, шүүрлийн систем болон хөрсний ус зайлуулах систем огт байхгүй. Тиймээс Засгийн газарт хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар

27,750 Aufrufe • vor 2 Jahren

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 Aufrufe • vor 2 Jahren

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 Aufrufe • vor 1 Jahr