正在加载视频...

视频加载失败

Хотын хэмжээнд түүхэндээ анх удаа нэг дор 160 га талбайг чөлөөлж, 20 минутын хот концепцийн дагуу Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд явж байна. Ирэх жил Толгойт, Баянхошуу, Ханын материал, Шар хад зэрэг байршилд газар чөлөөлөлт хийнэ.

11,092 次观看 • 8 个月前 •via X (Twitter)

34 条评论

Очирбатын Отгонбаяр 的头像
Очирбатын Отгонбаяр8 个月前

Иймэрхүү байдлаар статистиктай тайлангаа тавих хэрэгтэй байна. Тоо баримт л үнэн.

Tushig 的头像
Tushig8 个月前

Сүүлийн хэд хоног утаа яагаад ийм аймар болчив. Дулаан салхитай үед гайгүй бгаад бсан юм уу? Нөгөө нүүрсний чанар эсвэл муудаа юу?

Mоломжамц 的头像
Mоломжамц8 个月前

Даваадалайгаа яг нэг юм хариуцуулах уу тэгэхгүй бол самарч дуусахнээ

Batzo 的头像
Batzo8 个月前

hujaa mashinaa ungursun jil songotson bsin bnshde lanjgaa mine chi. Yaaydaa baiz llllrrrrrrrre

Зөв л байя 的头像
Зөв л байя8 个月前

Хотоо тэлэх байтал нэг хонхорт цементэн ширэнгэ болгоод байгаа тэнэглэл шүү!!!!

господин патриот 的头像
господин патриот8 个月前

Вокзалын ард тал явган замын хааж байна

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс8 个月前

Энэ өвөл утаа үнэхээр багассан нь харагдаж байгаа. Зөв ажил болсон. Халаалттай автобуснууд авсан нь маш их тус болж байгаа. Зорчигчид сайхан дулаацаад автобуснаасаа буудаг болсон. Трамвайны замд баахан олон уулзвар огтлолцох санагдаад байдаг юм. Зөвхөн трамвай л явдаг байгаасай.

TTuguldur CFC 的头像
TTuguldur CFC8 个月前

Гол нь газар дээр нь хэн юм барьж байгаа юм?

Tseyen-oidov Dorjhorloo 的头像
Tseyen-oidov Dorjhorloo8 个月前

Татвар төлөгчдийн мөнгийг тараах шиг болж байна даа. Энэ их өрийг яаж төлөх бол

Inzpector ZARA 的头像
Inzpector ZARA8 个月前

160 га-аасаа 6 га-г нь салгаад нэг стандарт дунд сургууль барина уу дээ. БНХАУ-д сургуулийн талбай дор хаяж 6 га байна.

Х.Оюун 的头像
Х.Оюун8 个月前

Өшөө суллас хэрэгтэй өөр утаагүй болгох арга байхгүй нэмж яндан босгохгүй байх ТВ Дарь эх хавийг нүүлгэх

шинэ хүү 的头像
шинэ хүү8 个月前

Энэ эрчээрээ чингнлтэй баянхошуу хүрчихгзйю. Тэгвэл 9 ялаас чинь хэлтрүүлье. Утаа гаа шийдээгүй айлуудын газрыгмхурхагаал авчихгүйю. Чи л чадна.

Бат Бэрх 的头像
Бат Бэрх8 个月前

хотын даргаа олон давхар авто зогсоол энэ тэнд барих хэрэгтэй юм биш үү

Buugii 的头像
Buugii8 个月前

Чи муу зайлаач.. Үхээч.. Яасан олноор нь үхүүлж байнаа.. Чамд хамаатан садангууд ер нь ойр байгаа хүмүүс чини хэлэхгүй байн уу тэ Нөхөр Нянхятадааа

ᠰᠡᠳᠰᠬᠢᠷ ᠭᠣᠮᠪᠣᠳᠣᠷᠵ 的头像
ᠰᠡᠳᠰᠬᠢᠷ ᠭᠣᠮᠪᠣᠳᠣᠷᠵ8 个月前

Өмчилсөн газрыг ямар аргачлалаар үнэлж авч байгаа бэ энэ талаар тодорхой мэдээлэл алга, мөн газар чөлөөлтийн нөлөөнд автсан иргэдийн өмчийг албадан чөлөөлөх үү.

Amgaa 的头像
Amgaa8 个月前

Огцор оо хятадын лоббист гар

gunse 的头像
gunse8 个月前

Энэ халдвартын эцэс 14 хороололоо жишмг болгоод хүүхэд хөгшид салхилах тоглох алхах замтай болгоод өгөөрэй

Sh. Gerelsaikhan 的头像
Sh. Gerelsaikhan8 个月前

Aimshigtai hudalch sdaa mongoo avch chadahgyi bna

Тэнэг хог 的头像
Тэнэг хог8 个月前

шаа гөлөгөө

G.Purevsukh 🇲🇳🇺🇦🇺🇸🇨🇵🇯🇵🇪🇦🇰🇷🇬🇧🇫🇮 的头像
G.Purevsukh 🇲🇳🇺🇦🇺🇸🇨🇵🇯🇵🇪🇦🇰🇷🇬🇧🇫🇮8 个月前

Галзуу солиотой коммунист чи хотоос зайл. Өөрийнхөө тэнэг толгойдоо бодсоноор ажил хийдэггүй юм. Чиний тэнэг мөрөөдлийн золиос иргэд биш шүү. Өөрийнхөө тэр мөрөөдлөө өөрийнхөө хашаанд очиж хий. Үүний цаана иргэдийн маш олон эрх зөрчигдөж байна. Дааж давшгүй том хариуцлага яланд унавдаа чи

Unubold.Ts 的头像
Unubold.Ts8 个月前

энэ бол том ажилаа дэмжиж бгаа. зарим нэг шийдвэр жхн эргэлзээтэй бгд бгаа

Ц.Өлзийсайхан 的头像
Ц.Өлзийсайхан8 个月前

Том бүтээн байгуулалт шүү.21 зууны Анхны том төсөл гэхэд болно доо.

Batmunkh Ts 的头像
Batmunkh Ts8 个月前

Ажилд нь амжилт хүсьеаа. Толгойтын Арвайн үндэс Их нарангийн уулзварыг гэрлэн дохиотой болгож өгөөч шөнө хурд хэтрүүлж өдөр болгон осол гарах боллоо

Энхцолмон 的头像
Энхцолмон8 个月前

Хот эхлээд замыг нь өргөн шулуун олон орц гарцтай болгоогүй баахан барилга эхлүүлсэн удахгүй айлууд ороод түгжирээд эхлэхээр өөрийг чинь баахан хараах байхдаа одоо оройтоогүй дээр нь тэр нэг тахир нарийн замыг нь хурдан өргөн шулуун болгоод засаачээ

Эби Боогий 的头像
Эби Боогий8 个月前

монгол иргэдийнхээ газрыг авч оронд нь бөөн хятдууд энэ байршилд нь амьдрах нь дээ.

Urangoo 的头像
Urangoo8 个月前

Амжилттай явуулж байгаа Сайн ажиллаж байгаа шүү

Mонгол улс🇲🇳 УБ хотын унгана иргэн 的头像
Mонгол улс🇲🇳 УБ хотын унгана иргэн8 个月前

Хөдөө орон нутгаа ингэж сайхан хөгжүүлээсэй

Ард түмэн 的头像
Ард түмэн8 个月前

Гэхдээ өөрөө бүх юмны худалдан авах ажиллагаанд оролцдог уу?

green beld 的头像
green beld8 个月前

Болжиыншдээ..

bayar 的头像
bayar8 个月前

Дэмжиж бна0

Batjargal 的头像
Batjargal8 个月前

Гандан хэзээ?

Batzo 的头像
Batzo8 个月前

бага цуслаарай муухай царайтай ....а минь

Altmaa 的头像
Altmaa8 个月前

Энд байсан айлууд хаашаа нүүсэн бэ шууд байранд оруулах эсвэл суурьшлийн бүсээ хотоос гадагш дахин төлөвлөсөн үү

Базаррагчаа Батбаяр 的头像
Базаррагчаа Батбаяр8 个月前

Яндангууд цөөрч утаагүй болж бна шүү амжилт хүсье танд

相关视频

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 次观看 • 2 年前

Монгол Улс бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш ажил хийж амжуулах шаардлагатай байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохыг угтуулан Туул 1 коллекторын ажлыг өргөтгөн шинэчилж дуусгах, цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, Улаанбаатар хотын автозамын 75 хувийг хучиж шинэчлэх, ус зайлуулах шугамыг шинэчлэх, үерийн усны барилга байгууламж, далан шугам сүлжээг шинэчлэх, Сэлбэ дунд голын даланг хүчитгэх зэрэг ажлуудыг хийж амжуулах шаардлагатай байна. Эдгээр ажлуудыг хийхийн тулд Улаанбаатар хотын авто замуудыг олон хоногоор хаах шаардлага үүсдэгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд хотын даргын хувьд иргэддээ хандаж хэлхэд та бүхэн машинаа дундаа шэйрлэж, дугуйгаар, богино зайнд явган зорчиж энэ бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэн, уриалж байна.

Х.Нямбаатар

33,888 次观看 • 2 年前

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.

Х.Нямбаатар

24,427 次观看 • 1 年前

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,308 次观看 • 2 年前