Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

1976 онд баталсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр манай хотын замын сүлжээг 84 мянган машинд зориулж төлөвлөсөн байдаг. Өнгөрсөн хугацаанд замын сүлжээг өргөтгөх ажлыг шат дараатай хийж ирсэн ч өнөөдөр ачаалал нь хэт ихэдсэнийг та бид бүгд мэднэ. Учир нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас...

15,885 просмотров • 1 год назад •via X (Twitter)

Комментарии: 11

Фото профиля Lawyer J.Baagii
Lawyer J.Baagii1 год назад

Бусад том хотууд ч 10 сая гэж төлөвлөөгүй байх! Тийм зүйл ярихаа болино уу!

Фото профиля FANCO
FANCO2 лет назад

NEW OFFICIAL COLLABORATION ALERT! Get your PERSONALIZED @Godzilla_Toho Japanese hanko stamps at for yourself, friends and family! #fanco #godzilla #GodzillaMinusOne 👉

Фото профиля Schattendoppelgänger
Schattendoppelgänger1 год назад

Зайсангийн замын нэг урсгалыг бөглөсөн хашаагаа буулгачих, ид түгжрэлийн үеэр юм ч хийхгүй 2 сар боллоо

Фото профиля Хоёр хангай нутаг
Хоёр хангай нутаг1 год назад

Туучийв дээ, машинтай тэмцээд байх юм. Гаргасан шийдвэр чинь улсыг дугаарын наймааг цэцэглүүлж бн хөөе. Өвлийн тас жаварт ёстой нэг дэлбээлж бн

Фото профиля Baabar
Baabar1 год назад

84 К машинд зориулсан төлөвлөгөө байсан гэдгийг хаанаас олов? 1990 онд УБ нийт 3500 автомашинтай үүний 100 ширхэг нь амины (хувийн өмч соц нийгэмд байхгүй гэх учир хориотой, амины мал машин хувцас гэж ярьдаг байсан) машин тэрэг байсаншдээ. 84К хүртэл нь төлөвлөсөн гэхэд итгэхгүй байна, материалаа үзүүлээч!

Фото профиля Нэхүүл
Нэхүүл1 год назад

Хот дээр баахан машин бүртгэлтэй байдаг боловч бүгд явдаггүй гэдгийг чиний дугаар хязгаарлалтын ачаар мэдэж авлаашт. Нэг дугаарын ченж доод тал нь 40 машины дугаартай байна. Эвдэрсэн, явдаггүй, задаргаанд орсон машиныг актлахгүйгээр байлгаад байна. Эхлээд датагаа зөв гарга.

Фото профиля Huyag...
Huyag...1 год назад

Жолооны курсээс эхэл соёлтой жолоочтой бол, тэгээд босоо тэнхлэгээ эхлээд шийдээч ойлгохгүй байгаа юм уу хараад, автобусны жолоочуудаа журамла уулзвар тэгнээд хаана!

Фото профиля Sukheelee0602
Sukheelee06021 год назад

Бат-үүлээс өөр доривтой зам баоьж өргөтгөж гарц сажруулсан нэг ч хотын дарга байхгүй МАН дарга нар борьдураас хэтэрдэггүй юмдаа😂😂😂

Фото профиля Э. Мөнх-Оргил
Э. Мөнх-Оргил1 год назад

Хотынхоо тэр олон орлогчийнхоо өмхий амнуудын хамхиач цөм цөм *аахын жишээ нь энэ нөхөр байна

Фото профиля tuugii tuugii
tuugii tuugii1 год назад

Хүн ам нь өсөхөөр дагаад хот нь тэлдэг юмаа өнгөрсөн 8 жил ман намынхан юу хийв дээ нэг ч шинэ замын өргөтгөл шинэчлэлт хийсэнгүй дээ

Фото профиля MuugiiM
MuugiiM1 год назад

@bodol_e Хаа байсан 50 жилийн өмнөх төлөвлөлт ярьж байх ч гэж дээ, хэзээ нэг 50 жилийн дараах асуудлыг харж төлөвлөж сурах юм бол доо

Похожие видео

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,909 просмотров • 1 год назад

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,782 просмотров • 1 год назад

Ирэх жилээс хотынхоо тулгамдсан асуудал болох түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хотод яндангүй бүсчлэл тогтоож, эхлээд 20 мянган айлын хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн давхар шаталтад зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг шат дараатай өөрчлөх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Хотын агаарын бохирдлын 50 гаруй хувийг гэр хорооллоос гарч буй утаа, 30 орчим хувийг хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгслээс гарч буй утаа үлдсэн хувийг 170 орчим том, жижиг уурын зуухны утаа бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Бид дээрх эх үүсвэр бүр дээр богино хугацаанд авах төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал нийтийн тээврийн автобуснуудыг шат дараатай хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгох мөн хүлцэх хэмжээний илүү хэмжээний агаарын бохирдол ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Х.Нямбаатар

11,836 просмотров • 1 год назад

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 просмотров • 1 год назад

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,300 просмотров • 1 год назад

🚋Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг шат дараатай хийж байна. Үүний хүрээнд трамвай төслийн эхний шугамын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Трамвайны эхний шугам “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлснээр уламжлалт автобуснаас илүү олон зорчигч нэг дор зорчих, замын уулзвар хэсгээс бусад зорчих хэсэгт авто замтай давхцаж, түгжрэлд орохгүй явах давуу чанартай. Хамгийн чухал нь бүтээн байгуулалтын өртгийн хувьд метро зэрэг төслөөс маш хямд боловч уламжлалт нийтийн тээврээс илүү олон зорчигчийг түргэн хугацаанд тээвэрлэх боломжтойгоороо онцлог. 🚉Метро төслийн тухайд тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа. Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлана. 🛣 Мөн түгжрэл бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байна.

Х.Нямбаатар

15,360 просмотров • 1 год назад